“Шидэт шогол” бичгийн хэрэгслийн бөөний төвөөс “Anime Day” гар зургийн уралдаан -г 10-18 насны хүүхдүүдийн дунд амжилттай зохион байгууллаа.

Манай “Шидэт Шогол” бичгийн хэрэгслийн бөөний төв өнгөрсөн 5 сарын 14-28-ны өдрүүдэд “Anime Day” сэдэвтэй гар зургийн уралдааныг амжилттай зохион байгуулж, хүүхдүүдийн зурах урлагийн авьяасыг нээн харуулсан гайхамшигтай арга хэмжээ болж өнгөрлөө. Уралдаанд 10-18 насны 250 орчим хүүхдүүд өөрсдийн уран сэтгэмжээр бүтээсэн өнгөлөг, сонирхолтой зургуудыг ирүүлсэн нь бидний хувьд хүүхдүүдээрээ бахархсан, сэтгэл хөдөлсөн өдрүүд болж өнгөрлөө

Хүүхдүүдийнхээ бүтээлүүдийг үнэлэн, шалгаруулахад Монголын хүүхдийн ордонд 33 жил зургийн багшаар ажиллаж буй мэргэжлийн зургийн багш Д.Батбаяр гуай бидэнд зөвлөж, эхний 20 байрыг тодруулахад үнэтэй туслалцаа үзүүлсэн юм. Үүнээс Д.Батбаяр багшийн мэргэжлийн зөвлөгөө болон сошиал медиа дахь хандалтыг харгалзан эхний 3 байрны шагналын эздийг шалгаруулж, амжилтыг нь үнэлж шагнан урамшууллаа.

Дараах байдлаар шагналуудаа гардуулсан:

  • 1-р байр: 300,000₮ +138,000₮ үнэ бүхий зургийн хэрэгслийн багц.
  • 2-р байр: 200,000₮ +138,000₮ үнэ бүхий зургийн хэрэгслийн багц.
  • 3-р байр: 100,000₮ +138,000₮ үнэ бүхий зургийн хэрэгслийн багц.

Эх үрсийн баярыг угтаж илүү олон хүүхэд баярлуулах хүсэл эрмэлзлээр зургийн уралдаан-ы эхний 20 байранд орсон хүүхдүүддээ Yalong брэндийн өнгийн харандааны багцыг бэлэглэж, хүүхдүүдийнхээ баяр дээр баяр нэмэхийг бид хүслээ.

Мөн уралдаанд оролцсон бүх хүүхдүүддээ намар хичээлийн хэрэгслээ бэлтгэхэд зориулан 25 хувийн хямдралын эрхийн бичгийг гардуулан өгсөн нь хүүхдүүдийн маань гэгээн сэтгэлийг хөдөлгөж, урам зоригийг нь дэмжсэн байх гэж итгэж байна.

Гар зургийн уралдаан

Өнгөрсөн оны намар 9-р сард бид бага насны хүүхдүүдийнхээ дунд багш нарын баярыг тохиолдуулан гар зургийн уралдаан зохион байгуулж, олон хүүхэд баярлуулж байсан билээ. Энэхүү уламжлалыг цаашдаа ч жил бүр үргэлжлүүлэн, хүүхдүүдийнхээ авьяасыг дэмжиж, урамшуулан үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх болно.

Манай “Шидэт Шогол” дэлгүүрийн баг хамт олон бүхий л зүрх сэтгэлээрээ хүүхдүүдийнхээ баяр баяслыг хуваалцан, тэдний авьяас чадварыг нээн харуулсан энэ уралдаан маань амжилттай болж, хүүхдүүдийнхээ ирээдүйд тод мөрөөдөл, гэрэл гэгээ нэмсэнд бид баяртай байна.

Түрүүлсэн хүүхдүүдийн зургууд:

1-р байр

Дугаар 211

Оролцогч: Э. Бишрэл /14нас/

2-р байр

Дугаар 105

Оролцогч: Эрдэнэбат /15 нас/

3-р байр

Дугаар 197

Оролцогч: Р. Аминзул/13нас/

Хүүхдүүдийн гэгээн ертөнцөд баяр баясгалан, гэрэл гэгээ авчирсан энэхүү уралдаанд оролцсон бүх хүүхдүүд болон тэдний ар гэрийнхэн, багш сурган хүмүүжүүлэгч нартаа талархал илэрхийлж, цаашдын аливаа уралдаанд амжилт хүсэе!

Хүндэтгэсэн

Шидэт Шогол бичгийн хэрэгслийн бөөний төв

Pin It on Pinterest

Share This