Бидний өдөр тутмын амьдралд үзэг ямар чухал болохыг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Ихэнхдээ бид үзэг цаас олох гэж яаран гүйлдэх үед таны гэрийн хаа нэгтээ заавал үзэг цаас байж л байдаг. Үзэгийг ихэнхдээ үйлдвэрийн болон брэндийн логотойгоор үйлдвэрлэдэг бөгөөд хямд хуванцар үзэгүүд түгээмэл хэрэглэгддэг. Мэдээж дахин бэхээр дүүргэж ашиглах боломжтой метал үнэтэй үзэгүүд ч байдаг. Энэхүү нийтлэлээс та үзэг бүтсэн түүх хэрхэн өрнөхийг шимтэн уншаарай.

Үзэг анх бүтсэн цагаас хойш амьдралыг өөрчилж, хойч үедээ харилцах, тэмдэглэл бичиж үлдээх боломжтой болсон. МЭӨ 3200 онд анх үзэг бий болсноор үзэг нь олон мянган жилийн турш хүн бүрийн өдөр тутмын амьдралд хэрэглээ болон оршин тогтнож ирсэн. Хулсан зэгс үзэгнээс өнөө үед хэрэглэж байгаа үзэг, бал болтлоо хэрхэн хөгжсан талаар та бодож байсан уу? Анхны үзэг хаана, хэзээ үүссэнийг мэдэхийн тулд бяцхан цаг хугацаагаар аялацгаая!

Хулсан үзэг – МЭӨ 3200 он

Анхны үзэг нь хулсан бамбуу модоор сийлж хийгдэж байжээ. Анх сийлбэр үзгээр шавраар хийж хатаасан хавтан дээр дүрс тэмдэглэл сийлж бичдэг байсан байна.

Өдөн үзэг – МЭ 600 он

Арай хямд өдөн үзгийг галууны өдөөр хийдэг байсан бол үнэтэй үзгийг хунгийн өдөөр хийдэг байжээ. Өдөн үзэгний үзүүр хэсгийг хутга ашиглан хурцалж бичихэд тохиромжтой болгодог бөгөөл үзүүрийг бэхэнд дүрж бичиж тэмдэглэл хөтөлтөг байсан.

Ган хошуутай үзэг – 1822 он

Ган хошуутай үзэг нь өмнөх үзэг шиг мөн бэхэнд дүрж бичдэг загвартай хэвээр байсан ч өдөн үзэгнээс арай илүү хямд үнэтэй байдаг байв. Түүхчдийн хэлж буйгаар 1850иад онд нийт үзэгний тал хувийг Англи улсын Бирминхем хотод хийгдсэн гэж ярьдаг.

Бэх сордог үзэг – 1827 он

Бэх сордог үзэг нь бэхийг сорж их биедээ агуулдаг ба цаасан дээр бичих үед үзүүрээр дамжин гардаг байв. 1884 онд Левис Эдсон Ватермэн бичих үед бэхний жигд урсгалыг дэмжих зорилгоор 3 сувгаар дамжин бэх гардаг үзэг сайжруулан бүтээсэн байна.

Тосон бал – 1888 он

19-р зуунд тосон бал үүсч хүмүүс өргөн дэлгэр хэрэглэх болсноор бэх соруулан бичдэг үзэгний хэрэглээ эрс багасч бараг хэрэглээнээс гарсан гэж хэлэхэд болно. Урд үзүүртээ жижиг шариктай бал нь бэхийг хатахаас сэргийлэхээс гадна бэхний гаралтыг жигд байлгах зорилготойгоор бүтээгдэж байжээ.

Бичих ойлголт

Үзэг бүтсэн түүх
бичих ойлголт

Үзэг бүтсэн түүх бичих ойлголттой мэдээж салшгүй холбоотой. Бичнэ гэдэг маань хүмүүсийн хоорондыг харилцааны нэг хэлбэр бөгөөд бичих үзэг үүсч хөгжихөөс өмнө эрт цаг үед хүмүүс тухайн амьдарч байсан газрынхаа хад чулуун дээр сийлэх, зурах замаар тэмдэглэл үлдээх, харилцаа үүсгэдэг байсан. Тэдгээр тэмдэглэгээний зарим хэсэг нь зүгээр тоолоход зориулсан энгийн тэмдэглэгээнүүд ч байдаг байж.

Бичгийн хамгийн эртний хэлбэр нь 5000 гаруй жилийн өмнө Месопотамид (одоогийн Ирак) Шумерчуудаас үүссэн дөрвөлжин үсэг гэж үздэг. Судалгаанаас үзэхэд хөдөө аж ахуйн хүнсний илүүдэл нь худалдаа наймааг бий болгож, улмаар үр тариа болон бусад хүнсний дэлгүүрүүдийн тоо, тооцоог бүртгэх, ажилчдын цалин хөлсийг бүртгэх шаардлагыг бий болгосон байдаг байна.

Хулсан үзэг – МЭӨ 3200 он

Хулсан үзэг
Хулсан үзэг

“Үзэг” ашиглан бичих хамгийн эртний хэлбэр нь эртний Египтэд папирус дээр бичихийн тулд хулсан үзэг бүтээж ашигладаг байжээ. Эртний египетчүүд анх удаа хулсан үзэг ашиглан шумерчуудтай төстэй шавраар хийсэн иероглифийг сийлдэг байсан байна. Гэсэн хэдий ч Египетэд бичихэд хоёр том дэвшил гарсан бөгөөд нэг нь бэхийг зохион бүтээсэн, нөгөө нь 4500 жилийн өмнөх папирус юм. Тухайн үед Египетийн Нил мөрний дагуу Рид элбэг байсан. Урт зэгс огтолж, нэг үзүүрийг нь тэгш үзүүртэй үзэгний үзүүр болгон хурцалж, үзүүр хэсгийг нь салаа болгон хуваасан бөгөөд бэхэнд дүрэх үед тэр хэсэг нь папирус дээр зурах хүртэл үзэгний бэхийг урсгахгүй тогтоох боломжтой болгосон.

Ижил нэртэй ургамлаас хийсэн папирус нь цаасны өмнөх үе юм – цаас гэдэг үг нь “папирус” -аас гаралтай. Дараагийн хэдэн зуунд илүү олон төрлийн бэхний өнгө бий болсон нь түүхийн агуу бүтээл, тэмдэглэлийг папирус дээр бичих боломжийг олгосон.

Папирус бол дундад зууны үе хүртэл цаасны оронд бичих хамгийн чухал зүйл байсан байх. Папирусаас хямд илгэн цаас руу шилжихэд их урт хугацаа болсон.

Сонирхолтой баримт: Тухайн үед хулсан үзэг хийх ур чадвар нь маш чухал ур чадварт тооцогддог байсан, учир нь хулсан үзэг нь удаан эдэлгээтэй байдаггүй тул тухайн үед хулсан үзгийг байнга олон давтамжтай хийх буюу үйлдвэрлэх шаардлагатай байдаг байжээ.

Өдөн үзэг – МЭ 600 он

Өдөн-үзэг
Өдөн-үзэг
Үзэг бүтсэн түүх
Үзэг бүтсэн түүх

Хулсан үзэг нь МЭ 600 онд өдөн үзэг үүсэх хүртэл өргөн хэрэглэгддэг байв. Үзэг нь галуу эсвэл илүү ховор хунгийн анхдагч өдөөр хийгддэг байж. Өдөн үзэг нь илгэн цаас, амьтны арьсанд илүү зохицож, нарийн үзүүрээрээ илүү нарийвчлалтай, жижиг үсэг бичихэд боломжтой байсан тул хулсан үзэгнээс илүү давуу талтай байв.

Хулсан үзэг нь хамаагүй хатуу биетэй байсан бөгөөд маш хурдан үзүүр хэсгээрээ хугардаг байсан бол өдөн үзэг нь бичихэд илүү уян хатан байв. Өдөн үзэгний гол нь хөндий байсан бөгөөд үзүүрийг бэхэнд дүрж, бэх нь хялгасан судасны үйлчлэлээр үзүүр рүү татагддаг бөгөөд энэ нь дахин бэхэнд дүрэхээс өмнө бичих хугацааг уртасгадаг байв.

Сонирхолтой баримт: Өдөн үзэг нь бичиж буй хүн бичгээ харахад саад болдог байсан тул өдийг нь тайрч авдаг байсан байна. Гэвч бичлэг, кино зэрэгт өдөн үзгийг яг л өд шиг хэлбэртэй хэмээн бүрэн дүрсэлж бид ч түүнд итгэн өдөн үзгийг их гоёмсогоор төсөөлөн боддог.

Ган хошуутай үзэг – 1822 он

Ган хошуутай үзэг
Ган хошуутай үзэг

Аж үйлдвэрийн хувьсгалыг дагаад бүтээгдэхүүнээ олноор нь үйлдвэрлэх чадвартай, металл хошуутай үзгийг их хэмжээгээр тамгалах чадвартай үйлвэрлэлийн шинэ машин тоног төхөөрөмжүүд гарч ирэв. Жон Митчелл хэмээх нэгэн эр ган хошууг бөөнөөр үйлдвэрлэх аргыг боловсруулж, 1825 онд түүний ах Уильям Митчелл Английн Бирмингем хотод ган үзүүр үйлдвэрлэх бизнесээ эхлүүлжээ.

Ган хошуу нь өмнө нь гарч байсан үзэгүүдээс илүү бат бөх, удаан эдэлгээтэй байдгаараа давуу талтай байв. Тэд бас хямд бөгөөд бөөнөөр нь хурдан үйлдвэрлэгддэг байсан тул бусад үзгийг маш хурдан хэрэгцээгүй болгосон юм. Ган хошуутай үзгийг янз бүрийн хэлбэр, өргөн нарийнаар хийж болох бөгөөд сонголт өргөн болж эхлэсэн. Хэдийгээр ган хошуутай үзэг бусад үзэгний адилаар бэхэнд дүрэх шаардлагатай хэвээр байсан ч хямд, бат бөх байсан байна.

Сонирхотой баримт: Түүхчид 1850-иад он гэхэд бүх үзэгний тал хувь нь Бирмингемд хийгдсэн гэж үздэг.

Бэх сордог үзэг – 1827 он

Бэх сордог үзэг
Бэх сордог үзэг

Үзгээ бэхэнд байнга дүрж бичих үйлдлийг хөнгөвчлөх үүднээс бэх соруулдаг үзэг хэрэглэдэг болсон. Бэх сордог үзгийг Румыний олдворчин Петраче Поенаруг зохион бүтээсэн бөгөөд тэрээр “өөртөө бэхээ нөөцөлдөг зөөврийн үзэг” гэж тодорхойлсон байдаг. Үзэг бэхээ дотроо агуулдаг бөгөөд цаасанд хүрэх үед үзүүрээр дамжин бэх гадагшилдаг. Гэсэн хэдий ч энэхүү үзэг маань төгс боловсруулагдаагүй бөгөөд ихэвчлэн бөглөрөх, байн байн бэхээр дүүргэх гэх мэт гарах асуудлууд байсаар байв.

Сонирхолтой баримт: 1884 онд Льюис Эдсон Уотерман гурван сувагт үзэгний загварыг хөгжүүлсэн бөгөөд энэ үзэг нь бичих үед бэхний гадагшлах урсгалыг тогтмол байлгахад зориулагдсан бөгөөд “Орчин үеийн” үзэгний үндсэн загварын суурь болж одоо ч өөрчлөгдөөгүй хэвээр байгаа.

Тосон бал – 1888

тосон балны эрин үе
тосон балны эрин үе

20-р зууны дунд үеэс бэх соруулдаг үзэгний эрин үе дуусч, тосон бал нь хамгийн өргөн хэрэглэгддэг үзэг болжээ.

Тосон бал нь үзэг бүтсэн түүх -нд эргэлтийн цэг байсан бөгөөд өнөөг хүртэл бидний хэрэглэж байгаа зүйл юм. Энэ нь цаас, картон, мод, тэр ч байтугай усан доор зэрэг олон гадаргуу дээр бичиж ашиглах боломжтой бичгийн хэрэгсэл болохыг тогтоожээ.

Тосон балыг анх 1888 онд эргэдэг ган шарик механизмын патентыг авсан Америкийн зохион бүтээгч Жон Ж.Лаудтай холбоотой байсан ч байсан боловч харамсалтай нь уг загвар нь бэхний жигд урсацгүй байв. 1930-аад онд Унгарын нэгэн сэтгүүлч Ласло Биро цаасан дээр бичихэд бэхний толбо үүсэх нь төвөгтэй байсан тул үүний оронд Жон Лоудын эргэдэг шарик механизмыг ашиглуулан хурдан хатдаг бэхийг ашиглан анхны тосон бал бүтээх санааг гаргажээ.

Сонирохолтой баримт: Бөөрөнхий металл шарикны зорилго нь бэхийг хатахаас сэргийлэх мөн бэхийг цаасан дээр жигд тараах гол үүрэгтэй.

ҮЗЭГНИЙ ИРЭЭДҮЙ

Үзэг нь iPad, таблет болон бусад электрон төхөөрөмжүүдэд байр сууриа алдаж байгааг бид аль хэдийн мэдэж байгаа. Гэсэн хэдий ч үзэг, балны өргөн хэрэглээ нь энэхүү технологийн өрсөлдөөнд чамгүй сайн байгаа. Үзэгний хэрэглээ үргэлж байх нь гарцаагүй – ямар нэг зүйлийг хурдан тэмдэглэх шаардлагатай үед тэд маш тохиромжтой байдаг.

үзэгний ирээдүй
үзэгний ирээдүй

Үзэг үйлдвэрлэлийн түүх

Бид үзэг үйлдвэрлэгчдийн түүхэн дэх хамгийн том мөчүүд болон бидний өдөр тутам хэрэглэдэг үзэгний хувьд гайхалтай эргэлтийн цэгүүдийг уншиж сонирхолоо.

A.T. CROSS КОМПАНИ- 1846

Peerless нэртэй бэх соруулдаг үзэг
Peerless нэртэй бэх соруулдаг үзэг

AT Cross үзэгний Компани нь 1846 онд нээгдэж, Род-Айлендад үйлдвэрийн байр нь байх Америкийн анхны үзэг үйлдвэрлэгч болжээ. Нээгдсэн жилдээ анхны Peerless нэртэй бэх соруулдаг үзгийг энэхүү компани үйлдвэрлэж байж. AT Cross компанийн үзэгүүд дээр өөрийн хайртай хүмүүстээ зориулан сийлбэр хийлгэх боломжтой байдаг тул өнөөг хүртэл энэхүү компани нь алдартай хэвээр байсаар байна.

“1993 он – Кросс Таунсенд брэнд нь өнөөг хүртэл дэлхийн удирдагчдын хэрэглэж байсан “Ерөнхийлөгчийн үзэг” гэгддэг болсон. 2-р зуун гэгдэх үзэг нь Цагаан ордны албан ёсны гарын үсэг зурах ёслолд улс төрийн хоёр намын сонгосон үзэг гэдгээрээ түүхийг мөнхөлжээ.”

гарын үсэг зурах ёслолын үзэг
гарын үсэг зурах ёслолын үзэг

S.Т.Dupont – 1872

С.Т. Дупон
С.Т. Дупон

С.Т. Дупон бэх соруулдаг үзэгний зах зээл дэх том орон зайг нөхөхийн тулд Парист үйлдвэрээ нээв. Үзэгэний гадна дизайн, тагны нарийн хийцтэй, өвөрмөц загвараараа тухайн үеийн зах зээл дээр ялгарч байв. Орчин үед ч гэсэн С.Т. Dupont нь цүүцтэй алтан хошуу, таган дээрх палладийн хавчаар бүхий загвар бас чанараараа алдартай.

Parker үзэгний компани – 1894

Parker үзэгний компани
Parker үзэгний компани

Жорж Саффорд Паркер бэх гоожихоос хамгаалах систем болон 1894 онд анхны шинэ бүтээл болох Lucky Curve үзгийг зохион бүтээсэн нь томоохон нээлт болсон юм. Энэхүү үзэг нь 1928 он хүртэл ашиглаж байсан.  Lucky Curve үзэг нь цаасан дээр бэх дусахаас сэргийлсэн содон загвартай байв. Parker Pens нь үзэгний цуглуулгаа шинэлэг, орчин үеийн хэв маяг агуулсан байнгын гоёмсог дизайны шинэчлэлээрээ өнөөг хүртэл алдартай бизнес хэвээр байна.

“Үүнээс ч илүү сайн үзэг бүтээх боломж байсаар байх болно.” гэж Жорж Паркер хэлдэг.

CONKLIN үзэгний компани – 1897

Конклин үзэгний компани
Конклин үзэгний компани

1897 онд, Conklin үзэгний компани байгуулагдахаас нэг жилийн өмнө Рой Конклин дэлхийн анхны бэх соруулдаг үзэгний автомат дүүргэлтийн системийн патентыг мэдүүлжээ. Дараа нь 1901 онд алдарт Crescent дүүргэгч мэндэлжээ. Энэ бол үзэгний их биеэс цухуйсан төмөр Crescent дүүргэгчийг дарж ажилладаг автомат дүүргэх шинэлэг механизм байв. Энэ нь сорогчийг шахаж, суллах үед бэхийг үзэг рүү сорж татдаг. Тухайн үед энэ нь хувьсгал байсан бөгөөд бэх соруулдаг үзэг нь өдөр тутмын хэрэглээнд илүү их хэрэглэгдэхэд тус болсон.

Конклин үзэгний компани
Конклин үзэгний компани

SHEAFFER PEN – 1908

SHEAFFER PEN
SHEAFFER PEN

Уолтер А.Шеффэр бол өсөн нэмэгдэж буй бэх сордог үзэг салбарт өөрийн мөрөө үлдээхийг хүссэн үнэт эдлэлчин байсан. Шеффер соруулаар дүүргэх бэх сордог үзэгний санааг авч, Айовагийн Шеффэр Пенс компанийг энэхүү шинэлэг зүйл дээр үндэслэн байгуулжээ.

1924 онд тэд целлюлоидоос үзэг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд энэ нь бизнест олон төрлийн өнгөт, металл эсвэл хатуу резинээр хийсэн үзэгнээс хямд үнээр бэх сордог үзэг санал болгох боломжийг олгосон.

Дүгнэн хэлэхэд:

Гараар бичих нь бидний өдөр тутмын амьдралд асар их нөлөө үзүүлж, хүн чанар, соёлыг бүрдүүлсээр ирсэн. Ухаалаг утас, таблет, зөөврийн компьютер ашиглан тэмдэглэл хөтөлдөг технологийн ертөнцөд ч үзэг нь нийгмийн гол хэрэгсэл хэвээр байгаа бөгөөд хүн төрөлхтний хамгийн шилдэг бүтээлийн нэг болж түүхэнд үлдэх болно.

Pin It on Pinterest

Share This