Эцэг эхчүүд зарим хичээлийн хэрэгслийг зөвхөн сурагчдад л хэрэгтэй гэж боддог. Гэвч цэцэрлэгийн насны хүүхдүүд сургуульд бэлтгэгдэж, бичгийн хэрэгсэл ашиглах дадал суухад маш чухал үе шатандаа байдаг.
Эцэг эхчүүд тэдэнд заавал байх ёстой бичгийн хэрэгслүүдийг бэлтгэж, сургуульд бэлтгэх үйл явцыг дэмжих нь маш чухал юм. Энэ нийтлэлээр бид цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан заавал байх ёстой 10 бичгийн хэрэгслийг онцолж байна.
1. Өнгийн харандаа
Өнгийн харандаа нь цэцэрлэгийн насны хүүхдийн уран сэтгэмжийг хөгжүүлэх хамгийн чухал хэрэгсэл юм. Хүүхдүүд өнгөөр илэрхийлэх, зурж будах үйлдлээрээ гарын хөдөлгөөн болон эв дүйгээ сайжруулж байдаг.
2. Зурж, буддаг ном
Буддаг ном нь хүүхдүүдийн анхаарлыг төвлөрүүлж, гарын хөдөлгөөнийг хөгжүүлдэг. Мөн хязгаарлагдмал талбайд будалт хийх нь бага насны хүүхдэд ихээхэн тэвчээрийг шаарддаг бөгөөд анхаарал төвлөрүүлэх чадварыг сайжруулахад тусалдаг.
3. Хайч (хүүхдэд зориулсан)
Цаас хайчлах нь хүүхдэд гарын эвсэл, анхаарлаа төвлөрүүлэх чадварыг нэмэгдүүлдэг чухал дасгалуудын нэг юм. Хүүхдэд зориулсан аюулгүй хайчийг хэрэглэснээр тэдний бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхийн зэрэгцээ хариуцлагыг давхар сургана.
4. Наадаг стикер
Наадаг стикерүүд тоглоом мэт боловч анхаарлаа төвлөрүүлэх, гарын хүчийг сайржуулахад дэмжлэг өгдөг төдийгүй өөрийн бүтээлээ засч сайжруулах, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг байна.
5. Энгийн харандаа
Хүүхдийг бичих дадалд сургах хамгийн анхны алхам бол харандааг зөв барьж сурах явдал. Энэ нь тэдний гарын булчинг хөгжүүлж, бичих, зурах гарын эвслийг сайжруулна.
6. Баллуур
Алдаа гаргах нь сурах үйл явцын салшгүй нэг хэсэг. Баллуур ашиглаж алдаагаа засах нь хүүхдэд тэвчээрийг суулгаж, бичиж сурах үйл явцыг нь дэмждэг.
7. Дэвтрийн хавтас
Хүүхдүүд дэвтрээ хамгаалж, эмх цэгцтэй байлгахад багаасаа суралцах нь чухал. Дэвтрийн хуудас хуучрахгүй байлгах, бичгийн хэрэгслийг ач холбогдлыг ойлгуулна.
8. Номын хавчуурга /тавиур
Хүүхдийнхээ дуртай үлгэрийн баатар, дүрстэй хавчуурга авч өгөх нь тэдэнд ном унших сонирхлыг нэмэгдүүлж, хуудаснаас хуудас руу шилжихэд нв зугаатай санагдах болно.
9. Наалддаг мемо цаас
Хүүхдэдээ эмх цэгцтэй байдалд сургая гэвэл мемо цаас санал болгоорой.
10. Хүүхдэд зориулсан цавуу
Хүүхдийн бүтээлч үйл ажиллагаанд хамгийн чухал зүйлсийн нэг.
Эцэг эхчүүд эдгээр хэрэгслүүдийг хүүхдэдээ бэлдэж өгөх нь хүүхдийн гарын хөдөлгөөнийг сайжруулах, бүтээлч сэтгэлгээг нь дэмжих, сургуульд бэлдэх үйл явцыг хурдасгахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь таны хүүхдийн ирээдүйд амжилттай суралцах хамгийн эхний алхам байх болно.