Үзгэн бал тосон балны ялгаа юу вэ гэдгийг тэр бүрчлэн хүмүүс нарийн анзаардаггүй байж болох юм гэвч эдгээр нь хоорондоо нэлээн төстэй боловч, зарим нэг гол ялгаанууд байдаг.

Бэх

Үзгэн балны хувьд өтгөн тосон суурьтай бэх ашигладаг бол үзгэн бал нь усан суурьтай бэх ашигладаг нь бэх соруулдаг үзэгтэй нэлээн төстэй юм. Эдгээр 2 төрлийн бэх нь нэг нэгнээсээ нэлээн өөр онцлог чанартай бөгөөд тэрхүү ялгааг дор дэлгэрэнгүй дурдая:

Тосон суурьтай бэх нь өтгөн, зуурамтгай байдаг бөгөөд зарим тохиолдолд цаасан дээр бэхний толбо үлдээх болон удаан хэрэглээгүй байсны дараа хэрэглэх үед гаралт муудах гэх мэт зүйлс тохиолддог.

Усан суурьтай бэх бол илүү шингэн бүтэцтэй бөгөөд бичих үед илүү зөөлөн мэдрэмжийг өгдөг.

Тосон суурьтай бэх нь усан суурьтай бэхтэй харьцуулахад хатах явц удаан байдаг.

Энэ 2 төрлийн үзэг нь зөв горимоор хадгалагдсан байсан ч гэсэн тосон суурьтай бэх нь ихэвчлэн усан суурьтай бэхээс хамаагүй удаан хэрэглэгддэг. Тэгэхээр үзгэн бал тосон балны ялгаа бэхэндээ байдаг бөгөөд үүнийг нийтлэг хүмүүс мэддэг.

Их бие

Ашигласан бэхнээсээ хамаарч үзгэн бал болон тосон балны их бие өөр, өөр загвартай байдаг. Тосон балны тосон суурьтай бэх нь хатах явц удаан байдаг тул таглах шаардагагүй бөгөөд бичих үзүүр хэсгийг ил гаргаж ирэхдээ эргүүлэх эсвэл товших механизмыг илүү их ашигладаг. Усан суурьтай бэхтэй үзгэн балны хувьд үзүүрийг агаарт удаан ил байлгахгүй байх шаардлагатай тул үзэгний үзүүрийг таглах тагтай хийдэг. Тиймээс үзгэн балыг хэрэглээгүй үедээ хатахаас сэргийлж заавал таглааг нь мартахгүй хийж байх хэрэгтэй. Тосон балны хувьд таггүй тул ашиглахад илүү хялбар байдаг гэж олон хүн үздэг. Тиймээс үзгэн бал тосон балны ялгаа-г их биенээс нь мөн хараад таньж болох нь.

Бичих

үзгэн бал тосон балны ялгаа
бичих хэрэгсэл

Бэхний уян хатан чанар нь үзгэн балны хувьд нарийн гаралттай байдаг бөгөөд гар бичвэр болон нарийвчилсан зураглалтай тэмдэглэл хөтлөх, албан ёсны маягт, баримт бичгийг бөглөхөд тохиромжтой гэж үздэг. Үзгэн бал нь цаасны чанар, бичиж буй даралтаас хамааран цаасны ар талд бага зэрэг бэх нэвтрэх тохиолдолууд байдаг.

Харин тосон балыг өдөр тутмын тэмдэглэл, хувийн тэмдэглэл гэх мэт өдөр тутамдаа ашиглахад хялбар бөгөөд удаан эдэлгээтэй байдаг. Тэгэхээр эдгээр 2 төрлийн үзэг маань хүн бүрийн өдөр тутмын амьдралд зайлшгүй хэрэглэгддэг бөгөөд алийг нь сонгох нь хувь хүний сонголтоос хамаарч өөр өөр байх боломжтой.

Тосон бал

Давуу тал:

  • Бэх нь өдөр тутмын байнгын хэрэглээ, тэмдэглэлд тохиромжтой
  • Цаасны ар хэсэгт нэвтрэхгүй
  • Их биеийн загвар / ажиллах механизм нь зөвхөн нэг гарын хөдөлгөөн шаардлагатай
  • Бэх нь бичсэн даруйд шууд хурдан хатдаг

Сул тал:

  • Бэх гаралт нь зузаан зуурамтгай байх
  • Хэрэглэхгүй удсан тохиолдолд ахин хэвийн гаргахад удаашралтай хэцүү
  • Бэх гоожсон тохиолдолд хатах явц удаан бөгөөд арчвал цаасан дээр бэхний бохирдол үүсгэнэ
тосон бал
тосон бал

Үзгэн бал

Давуу тал:

  • Бичих явцад хүнд даралт шаардагагүй
  • Бичих явцад зөөлөн мэдрэмж өгнө
  • Илүү нарийн үзүүрийн сонголтуудтай

Сул тал:

  • Хатах явц арай удаан
  • Хадгалах явц зөв байсан ч хурдан хатах магадлалтай
  • Бичсэний дараа арчвал хатаагүй байдаг тул цаасыг хурдан бохирдуулдаг
үзгэн бал
үзгэн бал

Энэхүү нийтлэлээс та бүхэн үзгэн бал тосон балны ялгаа -ны талаар сонирхолтой мэдээллийг авч чадсан байх гэж итгэж байна.

Pin It on Pinterest

Share This