Баримлын шавраар бүтээл урлахын ач холбогдол

Баримлын шавраар бүтээл урлах нь хүүхдүүдэд ямар ач холбогдолтой вэ?

Баримлын шавар буюу modelling clay ашиглан бүтээл урлах нь хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх гайхалтай арга юм. Цагийг зугаатай өнгөрүүлэхээс гадна бие сэтгэлийн олон чадварыг хөгжүүлж, өөрийн төсөөлөл, уран сэтгэмжээр амьд ертөнцийг бүтээх боломжийг олгоно. 

  1. Гар болон хурууны хөдөлгөөн сайжирна: Баримлын шавар нь хүүхдийн жижиг булчингуудыг ажиллуулж, гарын ур чадварыг сайжруулахад тусалдаг. Энэ нь хожим бичих, зурах, бичиг үсэг тайлагдах зэрэгт дэмжлэг болдог.
  2. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ: Янз бүрийн хэлбэр, дүрс бүтээхдээ өөрсдийн уран сэтгэмжийг ашигладаг. Тэдний төсөөлөл бодит зүйл болж, бүтээлчээр илэрхийлэхэд нь тусалдаг.
  3. Асуудал шийдвэрлэх чадвар хөгжүүлнэ: Тодорхой бүтээл урлахын тулд хүүхдүүдэд асуудал шийдвэрлэх чадвар хэрэгтэй болдог. Тэд ямар өнгө, хэлбэр, хэмжээ ашиглахаа бодож, туршиж үзэн, бүтээлээ сайжруулж суралцдаг.
  4. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломж: Баримлын шавраар ажиллах нь хүүхдэд тайвшрах, стрессээс ангижрах боломжийг олгодог. Бүтээл хийх явцдаа өөрсдийн сэтгэл хөдлөлийг илэрхийлж чаддаг.
  5. Мэдрэмжийг нэмэгдүүлнэ: Баримлын шавартай харьцах нь хүүхдийн мэдрэхүйг хөгжүүлж, хэлбэр дүрсийг танин мэдэхэд нь тусалдаг. Түүнчлэн өөрсдийн гараар урласан бүтээлээ хараад сэтгэл хангалуун байдаг.

5-16 насныханд зориулсан 3D баримлын шавраар бүтээл урлах уралдаанд идэвхитэй оролцоорой.

Anime

Pin It on Pinterest

Share This