Усан будаг гэж юу вэ? Хэрхэн усан будаг хэрэглэх болон усан будгийн талаар таны мэдэх ёстой зүйлс:

Усан будаг нь усанд уусдаг биндэр (ихэвчлэн бохь-араб) дэх өнгөт пигмент юм. Ус нэмэхэд будаг нь уусаж, пигментийг бийрээр тараах боломжийг олгоно.

Хэрэв та усан будгийн зураач болох хоббитой бол усан будаг гэж юу болохыг мэдэх хэрэгтэй. Будгийнхаа талаар ямар нэг зүйлийг мэдэх нь сайн будгийг муугаас нь ялгаж, өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн хамгийн сайн усан будгийг сонгоход тусална.

Усан будгийн найрлага болон хэрхэн бүтдэг талаар:

Усан будаг нь хэд хэдэн энгийн найрлагаас бүрддэг боловч үндсэн хоёр бүрэлдэхүүн хэсэг нь пигмент (энэ нь өнгө өгдөг) ба холбогч (ихэвчлэн бохь-араб) юм.

Усан будаг нь будгийн харагдах байдал, будгийн гүйцэтгэлийг өөрчлөх, бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах бусад нэмэлтүүдийг агуулж байдаг.

Усан будаг
Усан будаг

Усан будгийн зураачид 100 гаруй пигмент ашигладаг. Эдгээр нь байгалийн болон синтетик байж болно. Байгалийн зарим пигментийг олж авахад хэцүү байдаг тул зарим өнгийг илүү үнэтэй болгодог. Будаг дахь пигментийн хэмжээ нь түүний зэрэг, чанараас хамаарч өөр өөр байж болно.

Ихэнх үйлдвэрлэгчид усан будгийн чанарыг хоёр хуваадаг – мэргэжлийн зэрэг эсвэл суралцагчдын зэрэг.

Суралцагчдын зэрэглэлийн будгийн хувьд зарим үнэтэй пигментүүдийг дунд зэргийн үнэтэй хувилбараар сольдог тул өртөг нь бага байдаг. Будаг дахь пигментийн эзлэх хувь 10% -иас 20% хооронд хэлбэлздэг.

Усан будаг нь араб бохь гэх найрлагатай боловч зарим брэндүүд синтетик биндэр ашигладаг. Биндэрийн ажил нь өнгөт пигментийг усан будгийн цаасан дээр нааж, “холбоход” туслах үүрэгтэй юм.

Биндэр нь цаасны гадаргуу дээрх пигмент хэсгүүдийг барьж, илүү тод өнгө гаргахад тусалдаг. Биндэр нь тунгалаг бодис бөгөөд ерөнхийдөө будгийн 50 орчим хувийг бүрдүүлдэг.

Араб бохь болон синтетик биндэр нь харьцангуй хурдан хатах хандлагатай байдаг. Зөвхөн пигмент болон араб бохиор хийсэн усан будаг хатах үйлчилгээтэй байдаг.

Ийм учраас усан будаг нь чийгшүүлэгч , холбогчийг агуулдаг бөгөөд будагны ашиглалтын хугацааг уртасгах төдийгүй илүү зөөлөн, амархан уусдаг. Эдгээр нэмэлтүүд нь будгийг хэт хурдан хатаахаас сэргийлж,  усан будгийг арилгахад хялбар болгодог.

Чийгшүүлэгчийн төрөл нь ихэвчлэн глюкоз (жишээ нь эрдэнэ шишийн сироп) эсвэл заримдаа зөгийн бал орсон байдаг! Холбогч нь ихэвчлэн глицерин бөгөөд будгийн 20% ба түүнээс бага хувийг бүрдүүлдэг.

Усан будаг хэрэглэх арга

Усан будгаар будаж сурах нь хөгжилтэй бас зугаатай сонголт байх болно!

Усан будаг нь өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх олон боломжийг олгодог гайхамшигтай будаг юм. Энэ блогоос та усан будаг хэрхэн хэрэглэх заавар, мөн усан будгаар будах хэрэгслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аваарай,

Усан будгийн танилцуулга

Эхлэхийн тулд усан будгийн шинж чанарын талаар мэдэж аваарай, ингэснээр та будаж эхлэхэд ямар асуудал тулгардаг талаар ойлголттой байх болно

Усан будгийн хэрэгсэлд:

Будаг, бийр, палитр, цаас зэрэг шаардлагатай бүх үндсэн хэрэгслүүд орно! Түүнчлэн усан будгийн нэмэлт хэрэгслүүд хэрэгтэй болно

Усан будаг:

    Усан будаг хэрэглэх үед олон төрлийн сонголттой тулгарна. Та сонголтоо хийн, хэрэгтэй будгаа авч, өөрийн шилдэг бүтээлээ зурж эхлэх боломжтой!

    Усан будаг нь хоёр үндсэн найрлагатай :

    (эхний найрлага өнгө гаргана)

    (2 дахь найрлага нь будгийг цаасан дээр уусгаж хатаахад зориулагдсан ).

    Үйлдвэрлэгчид мөн урсгал болон шингээлтийг хөнгөвчлөхийн тулд чийгшүүлэгч бодис, зуурамтгай чанар хэврэгшихээс сэргийлж чийгшүүлэгч нэмж өгдөг.

    Араб бохыг холбогч болгон ашиглах гайхалтай зүйл бол усан будгийг усаар шингэлж, цаасан дээр наалдах чадварыг нь алдагдуулахгүйгээр тунгалаг,шингэн будаг үүсгэх боломжтой юм.

    Хэдийгээр энэ нь танд сонирхолтой өнгүүдийг бий болгох боломжийг олгодог ч усан будгийн уян хатан байдал нь заримдаа ажиллахад хэцүү байдаг.

    Усан будгийн бийр:

      Усан будгаар будаж болох янз бүрийн төрлийн будгийн бийрний талаар суралцаж, үсний төрөл, хэлбэр, хэмжээг сайтар судалж, анхлан сураглцагч бол ямар төрлөөс худалдаж авах талаар мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай.

      Усан будгийн цаас:

        Агуулга, жин, бүтэц, үйлдвэрлэл, чанар гэх мэт хүчин зүйлсийг харгалзан үзэж, өөрийн сонирхолын дагуу тохирсон цаасаа сонгож авах нь их чухал байдаг. Мэдээж та бага зэрэг судалгааг нэмж хийх эсвэл худалдаж буй газраас лавлан асуухад илүүдэхгүй.

        Усан будгаар зурах хэрэгслүүд:

          Усан будгаар зурахад өөр юу хэрэгтэй вэ? Усан будгийн палитр, маскны шингэн, хөвөн гэх мэт

          Усан будгийн шинж чанар

          Усан будаг хэрэгслүүд
          Усан будаг хэрэгслүүд

          Усан будаг хэрэглэх үед будгийнхаа шину чанарыг мэддэг байх нь их чухал. Усан будаг нь усан суурьтай , хоргүй тул будгийг усаар шингэлж, бийрийг савантай усаар амархан цэвэрлэж болно. Мөн үнэргүй байдаг .

          Усан будгийн савлагаа нь маш хөнгөн тул тээвэрлэхэд хялбар байдаг . Тэд таны цүнхэнд тийм ч их зай эзлэхгүй. Усан будгийн олон арван иж бүрдэлийн төрөл байдаг бөгөөд энэ нь ихэвчлэн аялдаг зураач эсвэл уран бүтээлчдэд зориулагдсан байдаг.

          Усан будаг нь зөөврийн , ашиглахад хялбар, цэвэрлэхэд хялбар байдаг тул хурдан тойм зурах эсвэл уран бүтээл хийхэд тохиромжтой. Энэ нь бие халаах дасгал хийх эсвэл бүтээлч зураг зурахад бас тохиромжтой. Усан будгийг ихэвчлэн натюрморт, ландшафт эсвэл хөрөг зураачид иж бүрдэл зургийн жижиг хэмжээний уран бүтээлд ашигладаг бөгөөд дараа нь илүү том хэмжээгээр хөрвүүлэн зурах хялбар болдог.

          Усан будаг нь өнгийн харандаа, усан будгийн зориулалтын харандаа, балын харандаа, зэрэгтэй сайн хоршуулан хэрэглэхэд сайн зохицдог.

          Усан будгийг ашиглан зориулалтын цаасан дээр зурдаг уламжлалтай ч зотон даавууг мөн ашиглан зурах боломжтой байдаг тул та зотон даавууг туршаад үзээрэй.

          Мөн эртний номын хуудаснууд, хуучин ил захидал, хувцасны чимэглэл хийдэг тусгай материалууд дээр усан будаг ашиглан зурж болно.

          Усан будаг нь ерөнхийдөө тунгалаг чанартай байдаг бөгөөд энэ нь аливаа зургаар эфирийн эсвэл сэтгэл хөдлөлийг зургаараа үзүүлэхэд тохиромжтой. Мөн зураг зурахдаа будгаа давхарлаж будаж болох бөгөөд ингэснээр доор байгаа усан будгийн өнгө нь харагдах болно. Нөгөөтээгүүр, будгийн бүтэц нь тунгалаг шинж чанартай байдаг тул алдааг засварлахад хэцүү байдаг.

          Ийм учраас зурахаасаа өмнө урьдчилан төлөвлөх нь чухал юм. Усан будгаар будаж сурахдаа үүнийг мэдэх нь чухал! Усан будгийн зураачид зурж эхлэхээсээ өмнө ихэвчлэн харандаа ашиглан зурах гэж буй зургийн ерөнхий рамыг маш хөнгөн зурж бэлддэг. Усан будгийн бас нэг онцлог шинж чанар нь анх түрхсэнээсээ илүү цайвар өнгөтэй болж хатдаг. Тиймээс усан будаг ашиглаж сурч байгаа хүнд эхэндээ дасахад багагүй хугацаа шаардагдана.

          Хэрэв та нойтон цаасан дээр нойтон бийрээр будах аргачлал хэрэглээгүй л бол усан будаг ихэвчлэн хурдан хатдаг . Нойтон цаас дээр нойтон бийрээр зурах, хуурай цаасан дээр нойтон бийрээр зурах гэх мэт усан будгаар зураг олон арга техник байдаг. Мөн зурсан зургаа өнгийг хувиргах уусгах бол будаг цацах, давс эсвэл лав хайлуулах гэх мэт усан будгаар зурах олон арга техникүүд байдаг. Мөн усан будгаа буруу хадгалалтаас үүдэн хэрэгцээгүй болгох нь хайран учраас палетаа зориулалтын тагаар нь таглаад усан будгаа дахин хэрэглэх боломжтой

          Хэдийгээр будаг нь цаасан дээр хурдан хатдаг ч хатаасан усан будаг амархан дахин шингэн төлөвт орох боломжтой. Хатсан усан будаг нь бага хэмжээний ус дусаахад л “дахин шингэн төлөвт орж өөрчлөгдөх” боломжтой байдаг. Тиймээс зурсан бүтээлээ хадгалах зөөвөрлөхдөө болгоомжтой байх ёстой зүйл юм.

          Хэрхэн хадгалах вэ гэхээр зургаа зурж дуусмагц хамгаалалтын шүршигчээр битүүмжлэх хэрэгтэй. Хадгалагч шүршигч нь өнгийг битүүмжилж, зургийн гадаргууг хамгаална. Усан будгийг жаазгүйгээр хадгалах шинэлэг, олон үе шаттай техникүүд байдаг ч уламжлалт ёсоор усан будгийг хадгалахын тулд жаазтай байх шаардлагатай .

          Усан будаг дээр яагаад ус нэмж хэрэглэдэг вэ?

          Усан будаг хэрэглэх үед усаар шингэлж зөөлрүүлж хэрэглэдэг. Илүү их ус нэмэх тусам гарах өнгө илүү цайрч харагдах болно. Бараан өнгө гаргахын тулд будахдаа бага ус хэрэглээрэй.

          Будагтаа хэр хэмжээний ус нэмэх нь таны зурахдаа ашиглах гэж буй өнгөөс хамаарах юм.

          Усан будгийн савыг хэрхэн ашиглах вэ?

          Жижиг хэмжээтэй, авч явахад авсаархан, эмх цэгцтэй байлгаж чаддаг сав бол усан будгийн палитр бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Палитр нь ихэвчлэн онгойдог хуванцар эсвэл металл хэлбэрээр байдаг бөгөөд өнгөө хольж ашигласны дараа хадгалах зориулалтын тагтай байдаг.

          Усан будгийн савыг хэрхэн ашиглах вэ
          Усан будгийн савыг хэрхэн ашиглах вэ

          Будгийн савыг ашиглахдаа хатсан будаг дээрээ их хэмжээний ус хийснээр будаг шингэн төлөвт орж идэвхиждэг . Мөн та будах бийрээ аваад усанд дэвтээж хатсан будаг дээрээ зөөлөн эргүүлснээр будаг шингэрч хэрэглэхэд бэлэн болдог. Хэрэглэхээс өмнө бийрээ усаар сайтар угааж цэвэрлэх бөгөөд шинэ өнгө гаргахад илүү хялбар байх болно.

          Зөвлөгөө: Хэрэв та нэг өнгийг зориулалтын хавтан дээр хольсон бол чийгтэй цаасан алчуур ашиглан гадаргууг арчиж, илүүдэл өнгийг арилгаж болно.

          Хэрэв та будгаа холих зориулалтын таваг хэрэглэж байгаа бол будаж эхлэхээсээ өмнө ашиглахыг хүссэн бүх өнгийг зэрэг усаар идэвхижүүлэх нь зураг зурах үед таны өмнөх зурсан будаг хатахгүй зэрэг ажиллах боломжтой болох юм.

          Бүх будгаа нэгэн зэрэг идэвхжүүлэхийн тулд палитраараа шүршихэд л хангалттай.

          Төрөл бүрийн өнгийг хэрхэн гаргах вэ?

          Та мөн усан будгийг ашиглан төрөл бүрийн өнгө хольж үүсгэж болно. Энэ хэсэг үнэхээр хөгжилтэй шүү. Үр дүн нь таныг гайхшируулж чадна! Хэрэв та өнгө холих дасгал хийхийг хүсэж байвал хоёр өнгийг сонгож, янз бүрийн түвшинд хольж үзэх нь хамгийн сайн арга юм. Нэг өнгөний цэвэр хольцоор эхэлж, цаасан дээрээ дөрвөлжин эсвэл тойрог зураарай. Дараа нь будгууддаа бага зэрэг өөр өнгө нэмнэ. Цаасан дээрээ өөр дүрс зураад өнгө нь хэрхэн өөрчлөгдөж эхэлснийг хараарай. Хоёр өнгөний хооронд нэгийг нь бага багаар хэмжээг нэмж холилдох хүртлээ өнгө хэрхэн өөрчлөгдөхийг ажиглан, дүрсүүд зураад үзээрэй. Дараа нь хоёр дахь өнгө бүрэн өнгө нь гарах хүртэл мөн бага багаар нэмж оруулаарай.

          Усан будаг ашиглахдаа хэр хэмжээний ус ашиглах ёстой вэ?

          усан будаг хэрэглэх заавар
          усан будагт хэр их ус хэрэглэх ёстой вэ

          Энэ бол усан будаг хэрэглэх талаар хүмүүсээс хамгийн түгээмэл асуудаг асуултуудын нэг юм. Үүнд яг тохирсон хариулт байхгүй юм. Учир нь усыг будгийн өнгөө илүү цайруулах тонныг нь өсгөх зорилгоор ашигладаг тул та хэр цайвар гэгээтэй өнгө хэрэгэхээс хамаарч усны хэмжээгээ шийднэ. Ер нь таны бодож байгаагаас илүү их ус хэрэгтэй болж ч болох юм! Туршиж үзэхийн тулд хамгийн сайн арга бол цаасан дээр усаа тарааж шингэн будаг үүсгэх хангалттай хэмжээний ус хэрэгтэй бөгөөд хэдхэн минутын турш нойтон хэвээр байх тул холих будгаа нойтон үед нь нэмж холих хэрэгтэй. Таны бийр дээрх усан будгийн ихэнх нь ус байх ёстой. Хэрэв таны будаг хэт хуурай бол гадаргуу дээр түрхэх боломжгүй. Мөн таны бийр түрхэх явцад хатаж, цаасны гадаргуу дээр бийрээр будах үед зуурах мэдрэмж авна. Үүнээс гадна өнгө нь жигд бус харагдах бөгөөд дуусгахаас өмнө будаг хатах болно. Үүний эсрэгээр, хэрэв таны бийр дээр хэт их устай байвал цаасан дээр хяналтгүйгээр урсах боломжтой. Будаг урсаж дуусах, хатахад илүү удаан хугацаа шаардагддаг. Хатсан эсэхийг шалгах хамгийн хялбар арга бол цаасаа гэрэл рүү хазайлга үзэх хэрэгтэй- будаг урсах эсвэл гялтганаж тодрох бол хатаагүй гэсэн үг бөгөөд та илүүдэл нойтон будгийг хуурай бийрээр арчин авах боломжтой. Хэрэв та усан будгаар будаж сурч эхэлж байгаа бол бидний бэлтгэсэн мэдээлэл танд хэрэг болох анхан шатны үндсэн мэдээлэл юм. Таны дараагийн алхам бол өөртөө зориулж усан будгийн багц худалдаж аваад зурж эхлэх юм! Танд амжилт хүсье!

          Pin It on Pinterest

          Share This