“ГЭРЭЛТ ТАВАН ЭРДЭНЭ” ХХК-ийн
“ШИДЭТ ШОГОЛ” Бичгийн хэрэгслийн бөөний төв
ЭРХЭМ ЗОРИЛГО
Харилцагч, үйлчлүүлэгч, түншүүдээ эрхэмлэн дээдэлж бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, сэтгэлгээний хурд, орчин үеийн технологийн дэвшилд тулгуурлан Монгол улсын хэмжээнд тэргүүлэх чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж болох
АЛСЫН ХАРАА
2025 он гэхэд монголын бичгийн хэрэгслийн №1 сүлжээ дэлгүүр болох
Байгууллага /оффис/ хэрэгцээнд
- Брэнд бичгийн хэрэгсэл цөм бүрэн
- Зах зээлд өрсөлдөхүйц уян хатан үнэ санал болгодог
- Бараа бүтээгдэхүүнүүддээ зөвлөх үйлчилгээг үзүүлдэг
- Бусдаас архивын хэрэгсэл бүгд нэг дор байдгаараа ялгардаг ба мөн архивын тоног төхөөрөмийн засвар үйлчилгээ үзүүлдэг
Хичээлийн /сурагч/ хэрэгцээнд
- Хичээлийн хэрэгслийг боловсролтой нь хамт түгээх үйл ажиллагаа явуулдаг.
- Хүүхдийн биед харшил өгөхгүй сайн чанарын брэнд бараа бүтээгдэхүүнийг шууд үйлдвэрээс нь нийлүүлдэг ба чанар дээр маш өндөр анхаардаг
Үндсэн 4 брэнд бараа бүтээгдэхүүнийг шууд үйлдвэрээс нь импортлон оруулж ирдэг бөгөөд бараа бүтээгдэхүүндээ чанарын баталгаа өгдөг.
- Өөрийн 3 салбар дэлгүүрээрээ жижиглэнгээр
- Гэрээт байгууллагатай тусгай үнээр /хямдралтай/
- Сүлжээ дэлгүүрүүд болон 6-8 нэрийн дэлгүүрүүдтэй бөөний үнээр
- Зөвхөн бичгийн хэрэгслийн худалдаа эрхлэгчидтэй үйлдвэрээс шууд нийлүүлдэг бараа бүтээгдэхүүнүүдээ ЭРЭЭНИЙ үнээр нийлүүлэн ажилладаг.
ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН
Манай “ГЭРЭЛТ ТАВАН ЭРДЭНЭ” ХХК-ийн “ШИДЭТ ШОГОЛ” Бичгийн хэрэгслийн бөөний төв нь /хуучнаар КАРАНДАШИ/ 2018 оны 04 сард байгуулагдсанаас хойш Монголын бичгийн хэрэгслийн зах зээлд брэнд бараа бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр нийлүүлэх, шинэ үйлчилгээ нэвтрүүлэн үйлчлүүлэгчиддээ илүү ойртож ажиллах зарчим баримталсаар худалдаа үйлчилгээний салбарт цахиур хагалан хөгжиж байна.

ҮНЭ ЦЭНЭ
Хэрэглэгч, үйлчлүүлэгчийн Оюун ухааныг тэлэхэд бодитой хувь нэмэр оруулан сурах, бүтээх эрмэлзлийг үргэлж бадраах замаар дахин давтагдашгүй санааг ажил хэрэг болгоход туслах
ҮЙЛ АЖИЛЛАГАА
Манай “Гэрэлт Таван Эрдэнэ” ХХК-ийн “Шидэт Шогол” бичгийн хэрэгслийн бөөний төв нь:
- Deli
- Comix
- M&G
- Yalong
брэнд болон бусад брэндүүдийг шууд үйлдвэрээс нь татан хэрэглэгчиддээ хямдаар нийлүүлдэг бөгөөд одоогоор өөрийн зарж борлуулдаг барааны 85 гаруй хувийг дээрх брэндүүдээс шууд оруулж ирж байна. Байгууллагын бичгийн хэрэгслүүд цөм бүрэн байдаг.
ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГУУД
Сүлжээ дэлгүүрүүд
Томоохон байгууллагууд
… гэх мэт 1000 гаруй байгууллагууд, 500 гаруй 6-8 болон сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран ажиллаж байна.
СТРАТЕГИ
САЛБАР ДЭЛГҮҮР
Даваа-Пүрэв гаригт 09:00-20:00 цаг, Баасан гариг 09:00-18:00 цаг, Амралтын өдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд ажиллана

Салбар 1

Салбар 2
